Өвөр Монгол: 2026 онд Монгол улсад 200 мянган модны суулгац нийлүүлнэ
Хятадын Өвөр Монголын өөртөө засах орон энэ жил Монгол улсад төрөл бүрийн модны 200 мянган суулгац худалдан борлуулахаар мэргэжлийн байгууллагаас албан ёсны зөвшөөрлөө авчээ. Эдгээр суулгацын дийлэнх нь цөлжилтөөс сэргийлэхэд ашигладаг шотланд нарс, гацуур, хайлаас, голт бор юм. Энэ жил хавар эрт болж буй тул Монголд экспортолсон анхны суулгацуудыг өмнөх жилүүдийнхээс дор хаяж нэг сарын өмнө бойжуулж эхлэх төлөвтэй байгаа талаар Өвөр Монголын хэвлэлд мэдээлсэн байна. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь Хятадын зүүн хойд, төв, баруун хойд нутгийн ойжуулах төслүүдэд суулгац нийлүүлэх гол борлуулагч болохыг зорьж, мод тариалах хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж байгаа юм. Улмаар нэг жилд бэлтгэх суулгацын тоо нь нэг тэрбум гаруйд хүрсэн бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээнд төдийгүй хөрш зэргэлдээ улс орон, бүс нутгуудад тогтвортой экспортолж байна. Монгол улсад "Нэг тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөс хойш ӨМӨЗО 200 сая гаруй юанийн үнийн дүн бүхий 11.7 сая суулгац экспортолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







